Манай Энхжаргал эмч хамт олон болон ард иргэдийн дунд нэр хүндтэй, нямбай, удирдах арга барилтай, мэргэжилдээ чадварлаг, ажиллагсдадаа түшигтэй, бусдыгаа манлайлж эмнэлэгээ олон жил тэргүүн байранд авч яваа нь энэ хүний идэвх санаачлага , хичээл зүтгэлийн үр дүн гэж бид бахархаж явдаг.
МУЗГ-ын 364-р тогтоолоор Өрхийн ЭМТөвийн удирдлагын шалгуур үзүүлэлтэнд Энхжаргал эмч 100 % тэнцэж бид нарын даргаар үлгэр жишээ ажиллаж байна. Хувь хүнийхээ хувьд багаар ажиллах чадвартай, хөдөлмөрч , хүний төлөө гэсэн сэтгэлтэй ,ажилдаа тууштай зүтгэдэг.Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд тогтвортой ажиллаж байгаа ховорхон эмч нарын нэг шүү гэж мэргэжил нэгт эмч нар нь магтдаг .