Баруун Зуунмод Өрхийн ЭМТ нь Зуунмод сумын 6-17 насны хүүхдүүдийн 96 хувийг үзлэгт хамрууллаа.

5 ХҮРТЭЛХ НАСНЫХНЫ ЭРТ ИЛРҮҮЛГИЙН БАГЦАД ЯМАР ҮЙЛЧИЛГЭЭ БАГТСАН БЭ?

 

  1. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээх
  2. Эмнэл зүйн иж бүрэн үзлэг
  3. Биеийн хэмжилт, өсөлтийн үнэлгээ, БЖИ
  4. Хөгжлийн үзүүлэлтүүдийн үнэлгээ
  5. Сэтгэц, зан төрхийн үнэлгээ
  6. Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө
  7. Дүгнэлт бичих
  8. Зөвлөгөө өгөх, шилжүүлэх 

6-17 НАСНЫ ДААТГУУЛАГЧИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН БАГЦ
 

  1. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээх
  2. Эмнэлзүйн үзлэг
  3. Биеийн хэмжилт, БЖИ
  4. Сэтгэц, зан төрхийн хөгжлийн үнэлгээ
  5. Сүрьеэгийн эрсдэлийн үнэлгээ
  6. Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө
  7. Дүгнэлт бичих
  8. Зөвлөгөө өгөх, шилжүүлэх

Сургуулийн насны хүүхэд энэ багцад багтсан тусламж, үйлчилгээнд хамрагдаж байгаа бөгөөд үзлэг мөн зөвхөн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийгдэнэ.

 

НИЙТЭЛСЭН: 2022-10-24 өдөр 21:28:3 цаг